Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон түүхт 90 жилийн ойгоо угтаж олон ажлуудыг санаачлан хийж байна. Мөн тус сургуулийг төгссөн төгсөгчид үе үеэрээ нийлэн сургуульдаа төрөл бүрийн бүтээн байгуулалтын ажлууд болон хандивын ажлуудыг хийх санаачлагууд гарч зарим нэг ажлуудыг ажил хэрэг болгож байна.