Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум "Аймгийн алдарт уяач"-аа тодорууллаа.

2015-01-28

http://sukhbaatar.su.gov.mn/sites/default/files/styles/large/public/field/image/%D0%B1%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%88%D0%B8%D0%BD%D1%8D%20%D0%B6%D0%B8%D0%BB%20208.JPG?itok=5C3PGiQY

Тус сумын 4-р багаас “Аймгийн алдарт уяач”- 2,   “Сумын алдарт уяач”-10 – тай сүүлийн жилүүдэд залуу уяач нар олноор төрөн гарч улс,бүс,аймаг,сумын наадмуудад амжилттай сайн уралдаж байгаа билээ.Түүний нэг Г.Ганхөлөг нь өнгөрсөн онд одтой сайхан наадаж АХ-ын 93-н жилийн ой улсын баяр  наадамд өөрийн уясан сумын Засаг дарга Ц.Эрдэнийн Саарал морийг 3-т хурдлуулсан,мөн Саарал морио 2013 онд сумын наадамд түрүүлгэж Хүрэн хязаалангаа 3-т хурдлуулсан,2014 онд ЭЦ суманд болсон Егүзэрийн хурд хаврын бүсийн наадамд Саарал морь,Хонгор соёолонгоо түрүүлгэж, Хонгор халзан соёолонгоо 3-т хурдлуулсан,2012 онд Хонгор азаргаа Аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд 4-т хурдлуулсан,Дарханхааны хурд хаврын бүсийн уралдаанд Хонгор азаргаа түрүүлгэж Халиун морио 3-т хурдлуулсан,2013 онд Асгат суманд болсон хаврын бүсийн уралдаанд Саарал морио 4-т хурдлуулсан,2011онд АХ-н 90-н жил сумын баяр наадамд Буган хязаалангаа түрүүлгэж Саарал соёолонгоо 5-т хурдлуулсан зэрэг амжилтуудаараа сар шинийн босгон дээр “Аймгийн алдарт уяач”-ийн болзол хангалаа.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%