Чуулганд 21 аймаг, есөн дүүргийн ИТХ-ын 143 эмэгтэй төлөөлөгч, 330 сум есөн дүүргийн 660 гаруй төлөөлөгч, нийт 800 гаруй эмэгтэйчүүд оролцсон нь уг арга хэмжээний цар хүрээ, ач холбогдлыг илтгэж байна.


Мөн Сүхбаатар аймгийн ИТХ-д 6 удаа сонгогдсон төлөөлөгч, Баруун-Урт хотын дарга асан М.Төмөрчулуун орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцооны талаар өөрийн туршлагадаа тулгуурлан үг хэлсэн юм. Тэрбээр, эмэгтэйчүүд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад сонгогдох нь зарим талаараа амаргүй байдаг. Бид ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноор баг, хамт олны уур амьсгалд эерэг нөлөөлөхөөс гадна аливаа асуудлыг зөв талаас нь шийдэх, олж харах, түүнийг тодорхойлох, шийдвэр гаргах явцад сайнаар нөлөөлдөг. Цаашид орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд төрийн бодлого шаардлагатай байна гэлээ.