Иргэдийн хувьд: Амжиргааны эх үүсвэргүй болсон малчид төв бараадаж байна. Ажилгүй хүмүүсийн судалгаа авч ажил орлоготой болгох талаар арга хэмжээ авах,
Баруун-Урт-Сүхбаатар сум руу тавигдаж буй авто замын ажлын явцын талаар,
Сумын төвийн худалдааны гудамжны тохижилт, хоёр машин зөрдөг болгох,
Иргэн бүрт олгодог өмчлөлийн газар олголт,
Малгүй болсон иргэд төв рүү орж нутаг орон эзгүйрсэн гадны малчид оруулж ирэхгүй байх тал дээр сум орны удирдлагууд анхаарах,
Аймгийн хэмжээнд Элэг, ходоодны хавдрын өвчлөл өндөр байна нарийн мэргэжлийн тоог нэмэгдүүлэх,
Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарч нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд үе шаттай ажил арга хэмжээ зохион байгуулах,
Суманд Эм зүйч дутагдалтай байгааг удирдлагууд анхааралдаа авах,
Иргэдэд Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт шаардлагатай байгааг хэлж байв.
Суманд үйл ажиллагаа явуулдаг 2 уурхай иргэдэд нүүрс олгохоо зогсоосон шалтгааны талаар,
Эрт илрүүлэг үзлэгийг жилд 1-2 удаа зохион байгуулж сумын иргэдийг хамруулах,
Мал аж ахуй түүхий эд боловсруулах үйлдвэр цехтэй болох 13 сум Сүхбаатар суманд зохион байгуулах,
Бичигтийн боомтын хөгжил ямар түвшинд явж байгаа зэрэг аймаг, сум орон нутагт хэрэгжих боломжтой олон чухал саналыг хэлж байв.
Ажлын хэсгийн зүгээс иргэдийн асуултад тодорхой хариултыг өгөв.
. Иргэдийн хэлсэн санал хүсэлтийг Аймаг суманд ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчинг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжиж ажиллана.
. Эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд УИХ-д сонгогдсон гишүүдэд саналыг уламжлах, урьдчилан сэргийлэх үзлэгийг үе шаттай явуулахад анхаарч ажиллахаа илэрхийлж байв.
Уулзалтын төгсгөлд сум орон нутагтаа амжилттай ажиллаж яваа зарим хүмүүсийг аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.