Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор 2024 оны 11 сарын 25-ны өдөр бүх Шатар сонирхогчдын 2024 оны сумын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гэсэн 3 ангиллаар зохион байгуулав.
Анхан шатны тэмцээнд 10 эрэгтэй , 3 эмэгтэй, хүүхэд 4 шатарчид оролцов. Тоглолтыг цагийн хяналт талдаа 1 цаг бөгөөд Швейцар систем ашиглан нэг оролцогч 5 удаа тоглосноор 1-р байр С. Ганбулган 5 хожил, 2-р байр Д. Батжаргал 4 хожил 1 хожигдол, 3-р байр О. Түмэнжаргал нар эрэгтэй төрлийг өндөрлөв.
Эмэгтэй төрөлд 1-р байр Ц. Уранчимэг 2 хожил, 2-р байр Р. Биндэрьяа 1 хожилтойгоор тэмцээнийг өндөрлөв.
Хүүхэд төрөлд 1-р байр С. Мөнхбаяр, 2-р байрыг С. Мөнхжавхлан нар тус тус эзлэв.
Тэмцээнд шалгарсан тамирчдыг “Батламж”, мөнгөн шагналаар шагнан, дараагийн шатны тэмцээнд оролцох эрхийг олгов.