Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХАТАГИН ТҮМНИЙ V НААДАМ -2022

2022-08-12

Хатагин овогтоны Их Хар Сүлдыг тахиж, цэнгүүлэх ёслол "ХАТАГИН ТҮМНИЙ V ИХ НААДАМ" нь 5 дах удаагаа амжилттай зохион байгууллагдлаа. Уг наадмыг анх санаачилж зохион байгуулсан эрхэм хүмүүс УИХ-ын гишүүн асан МУГБарилгачин Р.БУД, / замын Буд/ МУСГЗ их дуун хөврүүлэгч Го.АКИМ, Монгол Улсын хүндэт чикест, хурандаа, зохиолч, Хутагт судлаач Д.ЦОГТ-ОЧИР зэрэг Дорнод аймгийн Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Сүхбаатар сумын төлөөлөл болсон дээрх эрхэм хүмүүс 2009 оны 09 сарын 09 өдөр 09:09 минутад эхлүүлж байсан түүхтэй бөгөөд 3 сумандаа 3 жилд нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэж өдгөө 5 дахаа Эрдэнэцагаан суманд зохион байгууллаа. Хатагин овог бол монголын язгуур нэгэн овог бөгөөд Чингис хааныг Их Монгол Улсыг байгуулахад түүхэн гавьяатай оролцож дайн тулааны тэргүүн эгнээд үүрэг гүйцэтгэж байсан тэмцэгч, тулаанч, дайчин овог аймаг байсан тухай түүхийн сурвалжад тэмдэглэгдэн үлдсэн байдгийг Хатагин судлаачид тодотгодог. Хатагины Их Хар Сүлдыг тахиж, цэнгүүлэх ёслол хүндэтгэлийн наадам жил ирэх бүр өргөжиж буй нь энэ жилийн 5 дугаар наадмаас тод харагдана. Уг наадмыг зорин ирсэн зочид төлөөлөгчдөөс дурьдвал. Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, УИХ гишүүн асан Р.Буд, Монгол багш, Жавзандорж, МУСГЗ их дуун хөврүүлэгч Го.АКИМ, МУСГЗ хөгжмийн зохиолч Н.Лутбаяр, МУСГЗ яруу найрагч С.Амартайван, МУСГЗ, Сүхбаатарын одонт Ай.Төмөр-Очир, Сүхбаатар аймгийн УБ хот дах Нутгийн Зөвлөлийн тэргүүн У.Отгонбаяр, Сүхбаатар аймгийн ЗДО Г.Мөнхзаяа, Матад сум, Эрдэнэцагаан сум, Сүхбаатар сумын үе үеийн удирдлагууд, Монголын Радиогийн Москвагаас ярьж байна нэвтрүүлэгийн нэвтрүүлэгч Н.Лхавгасүрэн, Эрдэнэмандал хийдийн дэргэдэх шашны сургуулийн захирал Н.Цамбанүрдэв, Хутагт сангийн захирал Д.Болорцэцэг зэрэг олон хүндтэй зочид оролцсон өргөн дэлгэр ёслол хүндэтгэлтэй болж өндөрлөв. 2022.08.09

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%