Жендэрийн хэвшмэл ойлголтыг нэмэгдүүлэх,
Жендэрийн үндэсний хорооноос жендэр, жендэрийн ялгаварлан гадуурхалт, жендэрт суурилсан хүчирхийлэл түүнээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн харилцаан дахь жендэрийн хэвшмэл ойлголтыг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг мэдээлэх, холбогдох төрийн байгууллагуудад хүргэх, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “Харилцан хүндэтгэе” аяныг 2022 оны 03 дугаар сарыг дуустал улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байна. Энэхүү аянд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон нэгдэхийн зэрэгцээ төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг “Харилцан хүндэтгэе” сарын аянд нэгдэхийг уриалж байна. ХАЙРАА ХАЙРЛАЯ, ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ, ХАМТДАА ҮЛГЭРЛЭЕ