Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ИТХ
2022-05-05
"ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ" өдөрлөг Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооноос санаачлан аймгийн ИТХ, ЗДТГ зэрэг 20 гаруй залуучуудын бүрэлдэхүүн Сумын ИТХ-ын дарга Г.Хүрэлсүхтэй уулзаж ажилаа товч танилцууллаа. Ажлын хэсэг уг арга хэмжээг орон нутагт анх удаагаа зохион байгуулж буйгаа онцлолоо. Үүнд ИТХ, ЗДТГ, сумын Залуучуудын холбоо хамтран зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд сумын залуучуудтай уулзалт зохион байгуулахаас гадна эрүүл мэндийн үзлэг, хууль эрх зүй бусад үйлчилгээг үзүүлнэ. ҮҮНД: - Сургалт мэдээлэл - Хүний эрхийн аймаг дах салбар комисс - Өмгөөлөлийн үйлчилгээ / улсын өмгөөлөгч/ - Мэдрэлийн эмчийн үзлэг - Шүдний эмчийн үзлэг - Гар утас засвар - Гоо заслын үйлчилгээ - Үс засах үйлчилгээ - Музей үзэх - Үдшийн цэнгүүн зэрэг үйлчилгээ, арга хэмжээнүүд болно. Сумын ИТХ-ын ажлын алба 2022.04.25